images

50 сургуульд хараа шалгах төхөөрөмж олгов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-18


   Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүрэгт байх төрийн болон хувийн 50 дунд сургуульд холын, ойрын, стерео хараа шалгах багцыг Эрүүл мэндийн яамнаас хүлээлгэн өглөө. Энэ хичээлийн жилийн I улиралд нийслэлийн сургуулиудын нэгдүгээр ангийн сурагчдыг нүд, шүд, зүрх судасны үзлэгт хамруулахаар болсон билээ. Энэ хүрээнд ерөнхий боловсролын 21, 14, 163, 75 дугаар сургуулиуд нүдний үзлэгийг эхлүүлж, Эрүүл мэндийн яам, “Орбис интернэйшнл” олон улсын байгууллагын бэлтгэсэн мэргэжлийн нүдний эмч нар илрүүлэг, үзлэг зохион байгуулах сургалт орсон байна. Харин орон нутагт II улиралд уг үзлэг, эрт илрүүлгийг зохион байгуулна. Улсын хэмжээнд энэ онд нийт 73000 хүүхдэд үзлэг хийх хамтарсан тушаалыг Боловсролын сайд П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар өнгөрсөн есдүгээр сард гаргасан юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.