images

Улаанбаатар хот зам цэвэрлэгээний 33 машин шинээр авлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-18


   Улаанбаатар хот зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай таван төрлийн 33 машин, техникийг Хятадын “Ченли” группээс худалдаж авлаа. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар авч буй эдгээр техникүүдийг өчигдөр холбогдох албаныхан хүлээн авч танилцсан байна. Тухайлбал, давс цацах давхар үйлдэлтэй машин 10, авто замын цэвэрлэгээний шүүрт машин найм, авто замын цэвэрлэгээний вакуум соруулагч хоёр, даралтат усаар зам угаагч машин гурав, цас цэвэрлэгч шүүр, цас үлээгч бүхий бага оврын 10 ачигч машиныг Хот тохижилтын газар болон дүүргүүдэд хүлээлгэн өгөх ажээ. Албаныхны хэлж буйгаар, нийслэл энэ онд 80 гаруй машин, техник шинээр аваад байгаа гэнэ. Хамгийн сүүлд гэхэд модны навч, хөнгөн хог соруулах зориулалттай 46 шинэ тоног төхөөрөмж нийлүүлсэн байна. Цас соруулдаг шинэ машин дотроо 7-10 тонн давс, бодисын нөөцийн савтай, давсыг автоматаар буталж цацдаг. Мөн гаргуурын төхөөрөмжөөрөө давсыг 12 метр хүртэл газарт цацдаг бол зам угаагч машин 10 тонн усны савтай, шороо босгохгүйгээр бага усаар, өндөр даралтаар их талбайг цэвэрлэдэг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.