images

Пакистанд гацсан монгол эмэгтэй эх орондоо ирнэ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-10-18


   “Тв8” телевизийн сэтгүүлч Ц.Гэрэлмаагийн бэлтгэн хүргэдэг “Тавилан” нэвтрүүлэгт, Пакистанд байгаа дүүгээ эх орондоо авчрах хүсэлтэй эгч дүүс оролцож байсан билээ. Тэгвэл Пакистаны Исламабад хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүнүүдийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцсон ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг авч нэг онгоцоор ирэхээр болжээ. Тус улсад суугаа Монгол улсын иргэн Саруулыг эх оронд нь авчрахын тулд Гадаад харилцааны яам өнгөрсөн хугацаанд холбоо тогтоож, наймдугаар сард дөрвөн хүүхдийг нь Монголд авчирсан юм. "Тавилан" нэвтрүүлгийн баг болон Гадаад харилцааны яам Саруулыг хүүхдүүдийнх нь хамт авчрахад хоёр жил, долоон сарын хугацаа зарцуулжээ. Сонирхуулахад, Л.Оюун-Эрдэнэ Пакистан улсын ерөнхий сайд Шехбаз Шарифтай уулзахдаа харилцан Элчин сайдын яам нээх тухай ярилцжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.