Монгол бүжигчид ОХУ-д түрүүллээ
Чихэнд чимэгтэй
2024-10-18
Оросын холбооны Чечень улсын алдарт бүжигчин, бүжиг дэглээч Махмуд Эсамбаевагийн нэрэмжит 15 дахь удаагийн мэргэжлийн гоцлол болон хослол бүжигчдийн тэмцээн өнгөрөгч өдрүүдэд Чеченийн нийслэл Грозный хотод болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монголоос оролцсон Үндэсний урлагийн их театрын бүжигчин А.Түвшинбаяр, Б.Мөнхжингоо хослол бүжигчдийн төрөлд, М.Мишээл гоцлол төрөлд тэргүүн байр эзэлсэн байна. Тэд хөгжмийн зохиолч УГЗ Ш.Өлзийбаяр, бүжиг дэглээч МУСТА С.Цэцгээгийн "Тэнгэрийн хутагт" бүжгэн жүжиг, бүжиг дэглээч Х.Хашхүүгийн "Наадий" биелгээ бүжгээр оролцсон байна. Энэ тэмцээнд манай улсаас анх удаа мэргэжлийн бүжигчид оролцож ийнхүү хоёр төрөлд түрүүлэв. Мөн тэд залгуулаад Халимагт болох олон улсын тэмцээнд оролцох ажээ. А.Түвшинбаяр “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжигт Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн дүрийг бүтээсэн бөгөөд Өмнөд Солонгос улсад өнгөрөгч долоодугаар сард болсон гоцлол бүжигчдийн 21 дэх удаагийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.