images

Нью-Йоркт болох блиц, рапид шатрын ДАШТ-ий бүртгэл эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-17


   Дэлхийн шатрын холбооноос АНУ-ын Нью-Йорк хотноо ирэх 12 дугаар сарын 25-31-ний өдрүүдэд болох блиц болон рапид шатрын ДАШТ-д өчигдрөөс бүртгэж эхэллээ. Тэмцээнд стандарт, рапид болон блицийн аль нэг төрөлд олон улсын чансаа нь 2550-аас дээш оноотой эрэгтэй, 2250-аас дээш олон улсын чансаатай эмэгтэй шатарчид шууд оролцох эрхтэй. Харин бусад шатарчид тухайн ондоо улсынхаа блиц, стандарт болон рапидын төрлийн аварга болсноор оролцох эрх авах юм. Монголын шатрын холбооноос энэ жил УАШТ-ийг ирэх сарын 15-ны дотор зохион байгуулах ажээ. АНУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлэх цаг авахад Монголын шатрын холбооноос дэмжих албан бичиг хүргүүлэх болон Дэлхийн шатрын холбооноос визэнд орох урилга авахад туслах аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.