images

Монголын түүх ярьдаг Ё.Отгонбаяр ураны компанийн захирлаар томилогджээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-10-17


   “Star” телевиз болон Youtube сувгаар “Монголын гээгдсэн түүх” хэмээх подкаст хөтөлж олны талархлыг хүлээсэн түүхч Ё.Отгонбаяр Монгол-Францын хамтарсан “Бадрах энержи” компанийн дэд захирлаар томилогджээ. Монголын зүүн нутагт ураны хайгуул, олборлолт эрхэлж буй "Бадрах Энержи" компанийн 34 хувийг Монгол улсын Засгийн газар "Мон-Атом" компаниар дамжуулан эзэмшдэг. Эдүгээ 60 настай, дипломатч мэргэжилтэй Ё.Отгонбаяр нь 1989 оноос эхлэн Гадаад харилцааны яаманд атташе,  I, II нарийн бичгийн дарга, НҮБ-ын Байнгын төлөөлөгчийн газарт төлөөлөгч, 2008 оноос Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, УИХ-ын гишүүн, 2017-2022 онд Монгол улсаас АНУ-д суух Элчин сайдын албыг хашсан бөгөөд 2022 оноос "Мэргэн сайд Агданбуугийн Амар” сангийн тэргүүнээр ажиллаж иржээ. Тэрбээр 2014 оноос хойш Монголын түүхийн сэдвээр 10 шахам ном бичиж хэвлүүлсэн бол Youtube суваг дахь “Монголын гээгдсэн түүх” подкастынх нь дугаар өнөөдрийн байдлаар 66-д хүрээд байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.