Ж.Боррель: Европын холбоо Украинд 110 тэрбум еврогийн тусламж үзүүлсэн
Чихэнд чимэгтэй
2024-10-17
Өчигдөр Брюссель хотод болсон бага хурал дээр Европын холбооны тэргүүн Жозеп Боррель Украин улсад тус холбооны үзүүлээд буй тусламжийн хэмжээг зарлалаа. Түүний хэлснээр, энэ тусламжийн хэмжээ одоогийн байдлаар нийтдээ 110 тэрбум еврод хүрээд байгаа ажээ. “Зөвхөн цэргийн тусламжийн хэмжээ 42 тэрбум болоод байна. Оны эцсээр энэ тоо 45 тэрбумд хүрнэ. Эдийн засаг, санхүүгийн тусламжийг оруулбал нийтдээ 110 тэрбум болно” хэмээн тэрбээр хэлсэн байна. Европын холбооны Украинд үзүүлсэн тусламж АНУ-ынхаас даваад байгаа тэрбээр мөн тэмдэглэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.