images

Шинэ Дели: О.Есүгэн Дэлхийн цомын финалд өрсөлдөнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-16


   Тухайн жилдээ дэлхийн цомын тэмцээнүүдэд амжилттай оролцсон буудлагын спортын шилдэг тамирчид урилгаар оролцдог дэлхийн цомын финалын тэмцээн Энэтхэгт болох гэж байна. Манай улсаас тус тэмцээнд оролцохоор ОУХМ О.Есүгэн шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг багшийн хамтаар Энэтхэг улсын Шинэ Дели хотыг зорьжээ. Тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 12:15 цагаас 50 метрийн гурван байрлалын дасгалаар эхэлнэ. О.Есүгэн 2024 оны Парисын Олимпод эмэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны гурван байрлалын дасгалд долдугаар байранд шалгарч, Монголын урт бууны эмэгтэй мэргэн буучдаас түүхэн амжилтын эзэн болсон юм. Мөн Германы Мюнхен хотод болох Бундеслигт Э.Даваахүү хийн гар бууны 10, 25 метрийн дасгалд оролцох гэж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.