НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Чихэнд чимэгтэй
2024-10-15
Өнгөрөгч есдүгээр сарын 1-30-ны хооронд бүртгэгдсэн НӨАТ-ын баримтын сугалааны тохирол маргааш явагдана. Тохирлыг 13 цагаас “Боловсрол” телевиз болон гар утасны “E-barimt” аппликэйшнаар орон даяар шууд дамжуулна. Түүнчлэн улирал тутамд иргэдийн дансанд шилжүүлдэг буцаан олголтыг энэ сарын 25-наас ирэх сарын 5-ныг хүртэл хийнэ гэдгийг албаныхан мэдэгдэв. Үүнд аравдугаар сарын 8-ныг дуустал "E-barimt" системд бүртгүүлсэн бараа, үйлчилгээний төлбөр хамаарна. Харин одоо 2024 оны IV улирлын НӨАТ-ын баримтууд "E-barimt" системд бүртгэгдэж байгаа юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1-д зааснаар, тодорхой шаардлага нөхцөл хангасан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэлх хувийг буцаан олгоно гэж заасан байдаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.