Самбо бөхийн ДАШТ-ээс монгол тамирчид 14 медаль авав
Чихэнд чимэгтэй
2024-10-15
Бүгд найрамдах Кипр улсын Ларнака хотод самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч 11-14-ний өдрүүдэд боллоо. Өсвөр үе, залуучууд болон сурагчдын ангиллаар явагдсан тус тэмцээнд 33 улсын 577 тамирчин өрсөлдсөнөөс Монголын баг нийт 14 медаль хүртсэнийг Биеийн тамир, спорт улсын хорооноос мэдээлэв. Тухайлбал, сурагчдын ДАШТ-д охидоос Эрдэнэбулган, Э.Анужин, Э.Анударь нар хүрэл медаль хүртсэн бол хөвгүүдээс Б.Сайннямбуу, М.Баяржавхлан, Ч.Тэмүүлэн, Э.Энхзориг, Н.Сумъяабазар нар хүрэл медаль хүртжээ. Харин өсвөр үеийнхний ДАШТ-д М.Хонгорзул мөнгө, Ц.Чинболор, Д.Нарантулга нар хүрэл медалийн тавцанд зогсжээ. Түүнчлэн залуучуудаас Д.Номин, Л.Энх-Амар, О.Болор-Эрдэнэ нар хүрэл медаль хүртсэн амжилттай оролцлоо. Манай тамирчдыг С.Баяржаргал, Д.Алтантуяа, Д.Баянмөнх, Н.Буянхишиг, Э.Доржпүрэв нарын дасгалжуулагчид удирдан оролцсон байна.
Гэрэл зургийг БТСУХ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.