Хотын дарга Х.Нямбаатар улиран сонгогдлоо
Чихэнд чимэгтэй
2024-10-15
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд хамгийн олон санал авч сонгогдсон 45 төлөөлөгч өчигдөр анхдугаар хуралдаанаа хийлээ. Энэ хурлаар нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс хотын даргад Х.Нямбаатарыг улираан нэр дэвшүүлж, төлөөлөгчдийн олонх дэмжсэн байна. Түүнчлэн хуралдааны шийдвэр, холбогдох баримт бичгийг ерөнхий сайдад уламжлахаар болжээ. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Ирэх дөрвөн жил нийслэлчүүдийн хувьд их бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжлийн он жилүүд байх болно. Улаанбаатар хот 1992 оноос хойш суурьшлаа зургаа дахин тэлж, хотын хүн ам гурав дахин өссөн. Үүнтэй холбоотойгоор агаарын бохирдол, авто замын түгжрэл гэсэн хоёр том асуудал нийслэлийн иргэдийн өмнө тулгарч буй. Бид энэ асуудлыг шийдвэрлэх хөгжлийн бодлого, төлөвлөгөөг 2024-2028 он хүртэл хэрэгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Энэ хөтөлбөрийг НИТХ-д танилцуулж батлуулна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.