images

Монгол улс энхийг сахиулагчдынхаа тоогоор дэлхийд наймдугаарт жагсав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-15


   Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол улсаа төлөөлөн оролцох Зэвсэгт хүчний 14 дүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өчигдөр жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ. Тэд удахгүй энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор Африк тивийг зорих гэж байгаа юм. Батлан хамгаалах яам энэ жилээс уг ажиллагаанд энхийг сахиулагчдынхаа оролцоог гурав дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлжээ. Мөн цэргийн алба хаагч, батлан хамгаалахын салбарынхны хангамж, цалин урамшууллыг нэмэгдүүлэхээр бодлогодоо тусгасан байна. Одоогоор НҮБ-ын энхийг сахиулах долоон ажиллагаанд нийт 900 орчим монгол цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Харин өнгөрсөн 22 жилийн хугацаанд энхийг дэмжих ажиллагаанд нийт 22 мянган монгол цэрэг оролцжээ. Энэ үзүүлэлтээрээ Монгол улс энхийг сахиулах ажиллагаанд цэргээ оролцуулдаг 120 улсаас наймдугаарт, эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоогоор 16 дугаарт, Зүүн хойд Азийн орнуудаас нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.