images

О.Энх-Эрдэнэ Азийн шилдэг кантри дуучин боллоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-10-15


   Азийн шилдэг бүтээн байгуулалт, бизнес, хувь хүний ололт амжилт, нийгэмд үзүүлж буй нөлөөллийг үндэслэн шилдгүүдийг шалгаруулдаг "The Knights Award" арга хэмжээ энэ сарын 14-нд Малайз улсын нийслэл Куала Лампур хотод боллоо. Энэ арга хэмжээний “The Outstanding Country Singer of the Year” буюу "Оны шилдэг кантри дуучин" шагналд “Авьяаслаг монголчууд-2016” шоуны ялагч О.Энх-Эрдэнэ нэр дэвшиж ялав. Тэрбээр энэ онд  "America’s Got Talent: Fantasy League" шоунд оролцож, шүүгч Хайди Клүмийн багт сонгогдон шоуны тайзнаа Америкийн алдартай кантри дуучин Гарт Брүксийн "Friends in Low Places" дууг дуулсан нь олны талархлыг ихээр хүлээсэн юм. О.Энх-Эрдэнэ 2019 онд АНУ-д очиж “The World’s Best” шоу нэвтрүүлэгт орж байсан туршлагатай бөгөөд өнгөрсөн онд “Амьдрал баян” нэртэй анхны цомгоо гаргажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.