Д.Сүхбаатарын талбайд жуулчдад зориулсан төв нээгдэв
Чихэнд чимэгтэй
2024-10-14
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Д.Сүхбаатарын талбайд жуулчны мэдээллийн төв ажиллуулж эхэллээ. Тус төвийн байгууламж нь дөрвөн улиралд дулааны алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй, зөөврийн зориулалттай бөгөөд угсармал модон араг бүтэцтэй үндэсний онцлогийг тусган хийжээ. Жуулчны мэдээлэл сурталчилгааны төв анх 2013 оны долоодугаар сарын 5-нд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр байнгын үйл ажиллагаатай гурав, улирлын чанартай гурав, Германд нэг, нийт долоон салбартай ажиллаж байгаа ажээ. Мэдээллийн төвүүдээр дамжуулан гадаадын жуулчдад хот орчимд аялах маршрут, үзэж сонирхох газрын мэдээлэл, нэг өдрийн хотын аялал, нисэх онгоцны буудлаас хот руу орох нийтийн тээвэр болон орон нутгийн тээврийн маршрут зэргийг авах боломжтой. Харин монгол иргэдэд төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн мэдээлэл, байршил, Е-Mongolia ашиглах зааварчилгаа, мэдээллийн лавлах утасны жагсаалт, үйл ажиллагааны зөвшөөрөл сунгах талаар мэдээлэл өгөх юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.