Цэргүүд гагнуурчин, цахилгаанчин мэргэжил эзэмшээд халагджээ
Чихэнд чимэгтэй
2024-10-14
Энэ онд хугацаат цэргийн алба хаагчдад гагнуурчин, цахилгаанчин, сантехникч, барилгын засал, чимэглэлчин, барилгын өрлөгчин, хүнд машин механизмын оператор мэргэжил олгох сургалт оржээ. Тус сургалтыг "JSI Mongolia” төрийн бус байгууллага, “Амжилтын алхам” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран “Боломж би” төслийн хүрээнд зохион байгуулсан байна. Мөн цэргүүдийг жолоодох эрхийн “А”, “В” ангилал олгох сургалтад хамруулжээ. Энэ хүрээнд өчигдөр буюу цэргийн албанаас бэлтгэлээр халагдаж буй тэмдэглэлт өдрөөр мэргэжлийн үнэмлэхийг нь гардуулан өгсөн байна. Дотоодын цэргийн байгууллагаас алба хаагчдыг Монгол улсын Үндсэн хуулиар хүлээсэн цэргийн алба хаах үүргийг нь гүйцэтгүүлэхийн зэрэгцээ цагдаа, цагдаа жолооч, хамгаалалтын ажилтан мэргэжлээр сурган, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүнд элсэн орж ажиллах боломжийг олгодог юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.