Абу Даби: Б.Хорлоодой алт, Л.Сосорбарам мөнгөн медаль хүртлээ
Чихэнд чимэгтэй
2024-10-14
АНЭУ-ын Абу Даби хотноо энэ сарын 11-13-ны өдрүүдэд болсон жүдо бөхийн Их дуулга тэмцээнд Монголоос Б.Эрхэмбаяр, Л.Сосорбарам нар оролцлоо. “Парис-2024” Олимпын наадмаас хойш болж буй анхны Их дуулгад 29 орны 219 жүдоч өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам мөнгөн медаль хүртсэн байна. Тэрбээр шигшээ барилдаанд АНЭУ-ын нэрийн өмнөөс барилдсан монгол тамирчин Б.Хорлоодойд нэмэлт цагт ялагдсан байна. Ингэснээр энэ жинд монгол бөхчүүд алт, мөнгөн медаль хүртсэн бол Унгар, Францын бөхчүүд хүрэл медаль хүртэв. Харин эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Б.Эрхэмбаяр шагналт тавдугаар байрт шалгарсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.