Эмэгтэй хүмүүжигчид шатрын гурван удаагийн дэлхийн аварга боллоо
Чихэнд чимэгтэй
2024-10-11
Дэлхийн хорих байгууллагуудын хүмүүжигчдийн дунд энэ сарын 8-11 ний өдрүүдэд болсон шатрын аварга шалгаруулах тэмцээнд ШШГГ-ын харьяа 407 дугаар ангийн эмэгтэй хүмүүжигчид түрүүллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус тэмцээнд монгол эмэгтэйчүүд Энэтхэг, Казахстан, Киргизстан, Армени, Латви, Румын улсын багуудыг хожиж, тэмцээний сүүлчийн өрөгт Эль Сальвадор улсын багтай эхний удаа 2-2 харьцаатай тэнцэж, улмаар 3-1 харьцаагаар хожсоноор гурав дахь удаагаа дэлхийн аварга болов. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас энэхүү шатрын тэмцээнд өндөр ач холбогдол өгөн бэлтгэл сургуулилтыг хангахын зэрэгцээ Монголын Шатрын холбооны шатарчид дөрвөн өдөр анги дээр нь цуг байлцжээ. Дэлхийн шатрын холбоо, АНУ-ын Чикаго хотын Шерифын холбооноос хамтран тус тэмцээнийг дөрөв дэх жилдээ зохион байгуулж 60 орчим улсын 150 гаруй тамирчид өрсөлдсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.