images

Алтай Таван Богдыг ирэх онд цахилгаантай болгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-10


   Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газрыг цахилгаантай болгох ажил 65 хувьтай үргэлжилж байгааг тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. Байгалийн цогцолбор газарт одоогоор 15 кВ-ын цахилгаан дамжуулах шугам дагуу 12 метр урттай төмөр бетон тулгуур 917 ширхэгийг босгохоос 663 тулгуур толгой, траверс, газардуулгын хамт хийгээд байна. Уг цахилгаан дамжуулах бүтээн байгуулалтын ажилд нийт 3.5 тэрбум төгрөг төсөвлөж, ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн Хилийн цэргийн 0165 дугаар ангийн 1,2 дугаар заставын чиглэлд нийт 949 ширхэг тулгуур босгохоос 669 тулгуур, траверс, толгой, газардуулгын хамт хийж дуусчээ. Үлдсэн 280 тулгуурыг трассын дагуу буулгасан байна. Энэ ажил 61 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд нийт 5.5 тэрбум төгрөгийн өртөгтэй юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.