Сурагчдад долоо хоногийн гурван өдөр сүү өгч байна
Чихэнд чимэгтэй
2024-10-09
Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй бүсийн сургуулиудад энэ оны тавдугаар сараас эхлэн долоо хоногийн гуравт нь сүү өгч эхэлжээ. Ингэхдээ нэг удаагийн хэрэглээнд 150-200 мл хэмжээтэйг өгч байгаа аж. Эхний ээлжинд нийслэлийн 12 сургуулийн бага ангийн 11785, дунд ангийн 6418, ахлах ангийн 637 буюу нийт 18840 хүүхдийг хамруулан өдөр өдрийн сүүний мөнгийг Нийслэл болон дүүргийн төсөв, эцэг эх, асран хамгаалагчаас гаргуулжээ. Үүнд зориулан НЗДТГ-ын 2024 оны төсөвт нэг тэрбум төгрөгийг суулгасан бол Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн төсөвт 767 сая төгрөгийг суулгаж санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн байна. Мөн энэ хөтөлбөрийг есөн аймгийн сургуулиудад хэрэгжүүлж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.