images

Олон улсын тэмцээнд II байр эзэлсэн төгөлдөр хуурч охинд улсаас 24 сая төгрөг олгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-09


   Итали улсад өнгөрөгч долдугаар сарын 7-11-ний өдрүүдэд болсон Барток-Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанд Монгол улсаа төлөөлөн II байранд шалгарсан оролцогчдод Засгийн газраас мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ. Тодруулбал, Монгол улсын Консерваторын сонгодог хөгжмийн мэргэжлийн багш Б.Ариунаа, С.Алимаа, Л.Баярмаа, оюутан Н.Бодьзавъяа нар тус уралдааны мэргэжлийн төгөлдөр хуурын хоршил төрөлд дэд байр, мөн Н.Бодьзавьяа ганцаарчилсан төрөлд дэд байранд шалгарчээ. Иймд Засгийн газраас хоршил төгөлдөр хуурч нарт зургаан сая төгрөг,  Н.Бодьзавьяад 24 сая төгрөгийн мөнгөн шагнал тус тус олгохоор болсон байна. Манай улсаас тус уралдаанд 2014, 2017, 2018, 2020 онуудад амжилт гаргасан оролцогчдоо улсаас мөнгөн шагналаар урамшуулж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.