Астана: 14 настай иран хүү дэлхийн №1 хятад тамирчныг хожиж шуугиан тарилаа
Чихэнд чимэгтэй
2024-10-09
Казахстаны нийслэл Астана хотод болж буй ширээний теннисний Азийн аварга шалгаруулах тэмцээний багийн тоглолтод Ираны баг БНХАУ-ын багтай учраа таарсан билээ. Тэгвэл эхний тоглолтод Ираны тамирчин, 14 настай Бэньямин Фаражи дэлхийн №1 теннисчин Ван Чуцинийг хожиж шуугиан тарилаа. Дэлхийн чансааны 210-д бичигдэж буй Б.Фаражи Ван Чуцинийг 3-2 (11-8, 3-11, 9-11, 13-11, 11-9) харьцаагаар хожсон байна. Б.Фаражигаас 10 насаар ах буюу 24 настай Ван Чуцин ДАШТ-ий 7 алт, нэг мөнгөн медальтай бөгөөд Парисын Олимпоос багийн болон холимог төрөлд тус бүр нэг алтан медаль хүртсэн юм. Одоогоос яг нэг жилийн өмнө дэлхийн чансааны 334-д байсан Б.Фаражи хамгийн дээд үзүүлэлтдээ өнгөрөгч 9 дүгээр сард 198-д бичигдсэн бөгөөд Астанагийн тэмцээнд орохдоо 210 болоод байжээ.
Гэрэл зургийн эх сурвалж: tehrantimes.com
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.