"Өндөрхаан" нисэх буудлын өргөтгөлд Кувейтийн сан дахин тусална
Чихэнд чимэгтэй
2024-10-09
Монгол улстай 1996 оноос хойш хамтын ажиллагаатай явж ирсэн Кувейтийн сан 2018 онд Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх онгоцны буудлыг сэргээн засварлах ажилд 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгож байсан билээ. Тэгвэл нисэх буудлыг 4С болгон өргөтгөж, олон улсын стандартад нийцүүлэх ажлын ТЭЗҮ-ийг боловсруулахад зориулж дахин тусламж олгохоор болсон байна. Нийт 250 мянган ам.долларын хэлэлцээрт энэ сарын 7-ны өдөр Кувейтийн сан, манай улсын Сангийн яамны төлөөлөгчид гарын үсэг зуржээ. Мөн энэ өдөр Кувейтийн санг Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар "Найрамдал" одон медалиар шагнасан юм. Өнгөрсөн хугацаанд тус сан манай улсад автозам, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт таван төсөл хэрэгжүүлэхэд 76 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгосон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.