Монгол улсаас Туркменистанд анх удаа төрийн айлчлал хийх гэж байна
Чихэнд чимэгтэй
2024-10-08
Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 10-13-ны өдрүүдэд Туркменистан улсын ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын урилгаар тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэ нь хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойшх 32 жилийн хугацаанд анх удаа хэрэгжих гэж буй дээд түвшний айлчлал юм. Айлчлалын үеэр талууд албан ёсны хэлэлцээ хийж, Туркменистаны парламентын дарга Гурбангулы Бердымухамедовтай уулзаж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ. Мөн ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистаны нэрт яруу найрагч, сэтгэгч Махтумгулы Фрагигийн мэндэлсний 300 жилийн ойд зориулсан олон улсын форумд хүндэт зочноор оролцоно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.