Монгол, Оросын худалдааны эргэлт оны эцсээр 2.5 тэрбум доллар болно
Чихэнд чимэгтэй
2024-10-08
ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамнаас 2024 оны эцэст Монгол, Оросын худалдааны нийт эргэлт 2.5 тэрбум долларт хүрнэ хэмээн өнөөдөр мэдээлэв. Учир нь, хоёр улсын гадаад худалдаа энэ оны эхний долоон сарын байдлаар өмнөх жилийнхээсээ 20 хувиар өссөн дүнтэй байгаа аж. Энэ тухай Улаанбаатарт болсон хоёр улсын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын комиссын уулзалтын үеэр ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Дмитрий Волвач ярьжээ. Тэрбээр Монгол улсыг ОХУ-ын худалдааны чухал түнш гэсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.