images

Монголын чадвартай хүний нөөц эх орондоо ажиллаж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-10-08


  Дэлхийн эдийн засгийг сонирхогчдод зориулсан theglobaleconomy сайтаас өнгөрөгч сарын 4-нд улс орнуудын ур чадвартай хүний нөөц улс орондоо ажиллаж буй эсэх тухай тайланг танилцуулсан байна. Үүнийг “Human flight and brain drain index” гэдэг бөгөөд 10 бол чадварлаг иргэд нь гадаадад олноор ажилладгийг илтгэдэг. Уг индексээр дэлхийн 175 орныг жагсааснаас Монгол улс 125 дугаарт 3.9 оноотой жагссан байгаа нь ур чадвартай иргэд маань харьцангуй эх орондоо ажиллаж, амьдарч буйг илтгэж байгаа юм. Учир нь, 175 орны дундаж 4.98 байна. Тэгвэл сайн боловсон хүчин нь гадаадад олноор ажилладаг орноор Самоа (10), Палестин (9,4), Ямайка (9.2) тодорчээ. Харин Австрали, Норвеги, Швед, Дани, Швейцар, Катар, Канадын иргэд эх орондоо түлхүү ажиллаж амьдарч байгаа буюу “Human flight and brain drain index” нь нэгээс бага гарсан байна. Иргэд эх орондоо ажиллаж, амьдрахаас илүү гадаадад хөдөлмөр эрхлэхийг илүүд үзэх нь тухайн улсын эдийн засаг, хөгжлийн түвшин ямар байгаатай холбоотой ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.