Монгол офицер Армени улсад туршлага судлав
Чихэнд чимэгтэй
2024-10-08
Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагч Э.Анхбаяр ажил мэргэжлийнхээ дагуу Армени улсад дадлага, сургалтад хамрагдлаа. Тэрбээр Үндэсний аврах бригадын химийн тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах тусгай бүлгийн дарга бөгөөд Армени, Алжир, Киргиз, Ливан, Серби, Египет, Малайз, Йордан, Орос улсын офицеруудын хамт суралцжээ. Тус сургалтыг Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага, Орос-Арменийн хүмүүнлэгийн тусламжийн төв хамтран зохион байгуулж, алба хаагчид аюулт үзэгдэл, ослын үед үүссэн нурангиас аврах ажиллагаа явуулах, өргөгч машин ажиллагаанд ашиглах боломжгүй нөхцөлд хэрхэн гар доорх материал болон өндрөөс аврах ажиллагааны багаж хэрэгслээр том хэмжээний барилгын нуранги, хад чулуу, хүн зэргийг өргөж зөөвөрлөх талаар танхимаар олж авсан мэдлэгээ бататган дадлага сургалтуудад оролцсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.