Найруулагч Н.Наранбаатар УДЭТ-ын захирлаар томилогдов
Чихэнд чимэгтэй
2024-10-08
Найруулагч Н.Наранбаатар УДЭТ-ын захирлаар томилогдлоо. Тэрбээр өнгөрсөн хугацаанд театрынхаа ерөнхий найруулагчаар ажиллаж байгаад өчигдөр шинэ ажлаа хүлээж авсан байна. Өмнө нь тус театрын захирлаар ажиллаж байсан Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу нь театрын тайзнаа дэлхийн сонгодог, үндэсний түүхэн, орчин цагийн сэдэвтэй 110 гаруй уран бүтээлийг тайзнаа тоглож, "Гоо марал", "Гэгээн муза" наадмуудын гранпри, "Мөнгөн мод" болон бусад нэр хүндтэй наадмын шагналуудыг хүртэж байсан юм. Түүний хувьд соёл, урлагийн салбарт 30 гаруй жил тасралтгүй ажиллаад гавьяаныхаа амралтанд гарч буй ажээ. Сонирхуулахад, Улсын драмын эрдмийн театрын тайзнаа энэ өдрүүдэд Хүннү гүрний хаан Модун Шаньюйгийн түүхийг Б.Цогнэмэхийн зохиол, Н.Наранбаатарын найруулгаар үзүүлэх “Тэнгэрийн хүү” түүхэн туульсийн жүжгийг толилуулж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.