images

Германд “Монголын сайхан орон” тоглолт хийнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-08


   Үндэсний урлагийн театрын уран бүтээлчид “Монголын сайхан орон” тоглолтоо Германы хотуудад толилуулах гэж байна. Тодруулбал, энэ сарын 27-ны өдөр Нюрнберг хотын 2100 хүний суудалтай Мэйстерсингерхалле танхимд тоглоно. Мэйстерсингерхалле нь 1963 оны есдүгээр сарын 7 нд нээлтээ хийсэн Европын хамгийн том танхимуудын нэг юм. Түүнчлэн монгол уран бүтээлчид Берлин хотын 2440 хүний багтаамжтай “Филормани дижитал” концертын танхимд энэ сарын 29-нд тоглоно. Харин хамгийн сүүлд  31-ний өдөр Германы Гөөрлиц (Görlitz) хотын “Герхард Хаупман" (Gerhard Haupmann) театрт уран бүтээлчид маань тоглох юм. Сонирхуулахад, Монголын үндэсний урлагийн уран бүтээлчид Ази тивээс анх удаа Германд тоглож буй тохиолдол болж байна. Мөн энэ онд Үндэсний урлагийн театрын 50 жилийн ой тохиож байгаа юм. Тоглолтоор Н.Жанцанноров, М.Бирваа, Б.Шарав тэргүүтэй Монголын хөгжмийн зохиолч, найруулагч, хөгжимчдийн бүтээлээс сонирхуулахаас гадна дэлхийн алдарт сонгодог хөгжмийн бүтээлүүдийг тоглох юм байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Болд

    Амжилт хүсье

    2024-10-09

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.