Кувейтийн сан Монголд усан цахилгаан станц, түлэнхийн төв барьж өгчээ
Чихэнд чимэгтэй
2024-10-07
1996 оноос хойш хамтын ажиллагаатай явж ирсэн Кувейтийн санг Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар "Найрамдал" одон медалиар шагналаа. Өнгөрсөн хугацаанд тус сан манай улсад автозам, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт таван төсөл хэрэгжүүлэхэд 76 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгож байсан билээ. Тухайлбал, 400 гаруй км авто зам тавих, Тайширын усан цахилгаан станц, Түлэнхийн төв зэрэг томоохон бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан юм. Тиймээс энэхүү олон жилийн найрамдал, хамтын ажиллагаанд талархан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус сангийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Аль-Бахарыг хүлээн авч уулзан, "Найрамдал" медалийг гардуулан өгчээ. Одоогоор Кувейтийн сантай хамтран Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх онгоцны буудлыг өргөтгөх төслийг хамтран хэрэгжүүлж байна. Арабын эдийн засгийн хөгжлийн төлөө гэгддэг тус сангийн ерөнхий захирал Марван Аль-Ганим 2022 оны 12 дугаар сард Монголын элчин сайд П.Сэргэлэнтэй уулзахдаа нийгэм, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, дэд бүтцийн салбарын техник, эдийн засгийн үндэслэл нь бүрэн хийгдсэн төсөл, хөтөлбөрүүдэд оролцож, хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.