images

“Чой.Лувсанжав” хүрээлэн Зам тээврийн яаманд монгол бичиг заана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-07


   Ирэх оны нэгдүгээр сараас төрийн албан хэргийг кирилл болон үндэсний бичгийг хослуулан хөтлөхөөр Засгийн газар 2020 оноос хойш тодорхой үе шаттай хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Зам тээврийн яамнаас албан хаагчдынхаа монгол бичгийн мэдлэгийг сайжруулахаар “Чой.Лувсанжав” хэл иргэншлийн эрдмийн хүрээлэнтэй хамтран ажиллаж байна. Тус яаманд монгол бичгийн сургалтыг өнгөрөгч долоо хоногт эхлүүлсэн бөгөөд алба хаагчдад хүрээлэнгийн багш нар хуулийн хугацаа хэрэгжиж эхлэхээс өмнө хичээл заахаар болжээ. Чой.Лувсанжав нь монгол хэл шинжлэлийн эрдэмтэн, Монгол улсын Гавьяат багш бөгөөд түүний нэрэмжит эрдмийн хүрээлэн өдгөө монгол бичгийн сургалт, судалгаа хийх, сэргээн хөгжүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.