images

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэд Сэлбэ дэд төвтэй виртуалаар танилцаж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-10-04


   Чингэлтэй дүүргийн XIV, XVIII, Сүхбаатар дүүргийн XIV хороонд барих гэж буй Сэлбэ дэд төвийг иргэд VR төхөөрөмж ашиглан виртуалаар харах боломжтой боллоо. Тус дүүргийн иргэд өнөөдөр Дэнжийн мянгын “Нарантуул 2” худалдааны төвийн орчимд байрлуулсан “Сэлбэ шинэ дэд төв” гэсэн бичигтэй автобус руу орж тус төвийг виртуалаар харсан байна. Сэлбэ дэд төв нь 158 га газарт 12 мянган айлын орон сууц, эмнэлэг, сургууль цогцоор нь барих төсөл юм. Улмаар барилгын ажлыг нь энэ намар эхлүүлэхээр зорьж байгаа бөгөөд ирэх онд эхний 1100 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Харин бүтээн байгуулалт эхлэхээс өмнө ерөнхий төлөвлөгөөний дагуу ямар орчинтой, барилга байгууламжтай, орон сууц нь дотроо ямар өрөөний хуваарилалт, тохижилттой байхыг иргэдэд виртуалаар харуулж байгаа нь энэ ажээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах алба

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.