Гандантэгчэнлин хийдэд Италийн Элчин сайд, Энэтхэгийн амбан захирагч нар зочлов
Чихэнд чимэгтэй
2024-10-04
Гандантэгчэнлин хийдэд өчигдөр Итали улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Жованна Пиккаррэта, өнөөдөр Энэтхэгийн Бихар мужийн амбан захирагч Ражендра Вишванат Арлекар нар албаны бусад хүмүүсийн хамт зочиллоо. Тэднийг хийдийн хамба Д.Жавзандорж Батцагаан цогчин дуган дахь өргөөндөө хүлээн авч уулзжээ. Италийн элчин сайд өнгөрсөн гуравдугаар сард Гандан хийдэд зочлохдоо Монгол, Италийн шашин соёлын хоорондын уялдааг бэхжүүлэх, түүнчлэн дэлхийд ховор нандин, ур хийц хосгүйд тооцогдох үнэт биет өвийг зөв хадгалах, сэргээх асуудлыг судлах чиглэлээрх хамтын ажиллагааны талаар санал солилцож байв. Энэ удаагийн уулзалтаар ч мөн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх талаар тохиролцсон байна. Харин Бурхан багшийн гэгээрлийн хутгийг олсон газар Бодьгаяа байдаг Бихар мужийн амбан захирагчтай уулзахдаа Энэтхэг, Монголын шашин соёлын харилцаа холбоо, энэ чиглэлээр Энэтхэгийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа үйл хэргийн талаар ярилцаж, Гандантэгчэнлин хийд дээр зохиогдож буй олон төслүүдийн талаар санал солилцжээ. Монголд суугаа гадаадын элчин сайдын яамд, хилийн чанадаас ирсэн албан ёсны зочид төлөөлөгчид Гандантэгчэнлин хийдэд ихээр зочилдог юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.