images

Харбины наадамд 80 монгол тамирчин оролцоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-04


   Хятадын Харбин хотноо ирэх оны хоёрдугаар сарын 7-14-ний өдрүүдэд болох Азийн өвлийн спортын IX наадамд манай улсаас 80 гаруй тамирчид оролцохоор бэлтгэлээ хангаж байгааг Монголын Үндэсний олимпын хорооноос мэдээлэв. Дөрвөн жилд нэг удаа болдог уг наадамд манай тамирчид тэшүүр, шорт трэк, уран гулгалт, хоккей, кёрлинг, цана, уулын цана, снөүборд, биатлоны төрөлд оролцох гэж байна. Монголын өвлийн спортын тамирчид 1990, 2007, 2011 оны Азийн наадмуудаас нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн түүхтэй. “Харбин-2025” өвлийн наадам нь зургаан спортын 11 төрлийн 64 зай ангилалд болж, 34 орны баг тамирчид өрсөлдөнө. Энэ нь өмнөх Азийн өвлийн наадмуудаас хамгийн олон орон оролцож байгаа тохиолдол юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.