Монгол, Казахстаныг холбосон хурдны зам тавина
Чихэнд чимэгтэй
2024-10-02
Казахстаны Тээврийн сайд өнөөдөр Оросын газар нутгийг дамнуулан Монгол, Казахстаныг холбосон хурдны зам барихаар төлөвлөж байгаа тул Оросын эрх баригчдаас зөвшөөрөл хүссэн тухайгаа мэдээлжээ. Шинээр тавих зам нь Казахстаны Усть-Каменогорск, Риддер хот, Оросын Бүгд Найрамдах Алтай улсын Туекта хотыг дайран Монголын хил рүү орж ирнэ. Мөн Усть-Каменогорксоос Оросын хил хүртэлх 189 километрийг Казахстаны тал хариуцах бол Оросын эрх баригчид төслийг зөвшөөрвөл 837 км нэмэгдэх ажээ. Усть-Каменогорск хотоос Оросын Рубцовск, Барнаул, Туектагаар дайраад Монгол улсын хилд ирэхэд 1604 км. Тэгэхээр Монголын тал 578 км хурдны замыг хариуцаж магадгүй аж. Хоёр улсыг хурдны замаар холбох тухай Монгол, Казахстаны ерөнхийлөгч нар өнгөрөгч долоодугаар сард уулзахдаа ярилцжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.