images

Италийн куратор Монголд ирж хичээл заана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-02


   Италийн Ром хотоос XXI зууны урлагийн үндэсний музейн захирал, куратор Франческо Стокки Монголд ирээд байна. Тэрбээр маргааш Монголын уран зургийн галерейд мастеркласс хичээл заах гэж байгаа юм. Ф.Стокки нь Италидаа төдийгүй дэлхийн олон орны музей, галерейд куратороор уригдаж байснаас гадна 2022 оны 59 дэх Венецийн биенналед Швейцарын павильонд, 2007 оны 52 дахь биенналед хамтарсан үзэсгэлэнгийн куратороор ажилласан туршлагатай. Мөн судалгааны бүтээлүүдээ 2007 оноос хойш тасралтгүй хэвлэн нийтэлж байгаа юм. Түүний ажиллуулдаг XXI зууны урлагийн үндэсний музей нь урлагийн боловсролын олон төрлийн хөтөлбөртэй бөгөөд архитектурын шийдлээрээ дэлхийд алдартай. Куратор гэдэг нь урлагийн бүтээлийн үнэ цэнийг тодорхойлоход туслах, үзэгчдэд уран бүтээлчийн санааг зөв тайлбарлах, үзэсгэлэнгийн танхимд дэлгэн үзүүлэх шийдэл, агуулгыг академик түвшинд боловсруулж, хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтад хяналт тавьдаг мэргэжилтэн юм.

 

 

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.