images

Жоржтауны их сургуулийн оюутнууд Монголын Элчин сайдын яамтай танилцжээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-10-02


   Монгол улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамтай Жоржтауны их сургуулийн Эдмунд Волшийн нэрэмжит Гадаад албаны сургуулийн оюутнууд танилцжээ. Тэдэнд ЭСЯ-ны зөвлөхүүд улсынхаа түүх, соёл, өнөөгийн нөхцөл байдал, Монгол, Америкийн харилцааны талаар дэлгэрэнгүй танилцуулж, сонирхсон асуултад нь хариулсан байна. Жоржтауны их сургуулийн олон улсын харилцааны бакалавр, магистрын хөтөлбөрүүд нь 2024 оны "Foreign Policy Ranking"-ийг тэргүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, гадаад харилцааны салбарын дэлхийн шилдэг их сургуулийн оюутнууд Монгол улстай танилцжээ. Мөн тус сургуулийн оюутнууд “Fullbright” тэтгэлэг авсан тоогоороо АНУ-д тэргүүлдэг байна. Харин тус улс дахь Монголын ЭСЯ томоохон их сургууль, судалгааны байгууллагуудтай тогтмол хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ удаагийн арга хэмжээг АНУ-ын Стратеги, олон улсын харилцааны хүрээлэнтай хамтран зохион байгуулсан аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.