images

Канад: Олон улсын баавгай судлалын хуралд монголчууд оролцов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-10-01


   Канадын Альберта мужийн Эдмонтон хотноо Олон улсын баавгай судлалын 28 дахь удаагийн хурал боллоо. Олон улсын баавгай судлал, менежментийн холбооноос тус хурлыг “Co-existing with Bears on Dynamic Landscapes” сэдвийн хүрээнд зохион явуулжээ. Манай улсаас тус хуралд оролцсон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга Олон улсын баавгай судлал, менежментийн холбооны ерөнхийлөгч Жонн Хечтел, хурлын даргалагч Гордон Стэнхоус нартай уулзаж, мазаалай баавгайн хамгаалал болон эрдэм шинжилгээ, судалгааны ажилд олон улсын анхаарлыг хандуулах төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар ярилцсан байна. Мөн Олон улсын баавгай судлалын хурлыг, эсвэл бүс нутгийн хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг Монгол улсад зохион байгуулах санал дэвшүүлжээ. Харин Канадын  тал Монгол улс мазаалайг хамгаалахад онцгой ач холбогдол өгч байгааг онцлон, тархац нутгийг нь улсын тусгай хамгаалалтад авч, амьдрах орчинд нь уст цэгүүд шинээр гаргаж, тэжээлийн цэгүүдийг тогтвортой байлгаж, хөрш оронтой хамтарсан ажиглалт, мониторинг хийж байгааг нь сайшаажээ. Түүнчлэн энэхүү хүчин чармайлтыг бодит үр дүнд хүргэхэд олон улсын баавгай судлаачдын оролцоо, баавгай хамгааллын байгууллагуудын дэмжлэг чухал гэдгийг мэдэгдсэн байна. Олон улсын баавгай судлал, менежментийн холбоо нь 1968 онд байгуулагдсан цагаасаа дэлхий дээрх найман зүйлийн баавгайн хамгаалал, судалгаа, менежментийг хийж иржээ. Манай улс 2024 оныг "Мазаалай баавгайг хамгаалах жил" болгон зарласан бөгөөд Хятадын судлаачидтай хамтран хийсэн сүүлийн үеийн тооллогоор манайд 53 бодгаль мазаалай байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.