Японы аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол улсаа сурталчлав
Чихэнд чимэгтэй
2024-10-01
Японы Токио хотноо өнгөрөгч амралтын өдрүүдээр болсон “JATA-2024” аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол улсаа төлөөлөн иргэний нисэхийн МИАТ болон аяллын компаниуд оролцлоо. Дэлхийн 80 орны аяллын 1384 компани оролцсон энэ үзэсгэлэн дөрвөн өдөр үргэлжилсэн бөгөөд нийт 182900 хүн үзэж сонирхжээ. Японы аяллын агентлагуудын нэгдсэн холбоо, Үндэсний аяллын байгууллага, Аялал жуулчлалын холбооноос зохион байгуулсан үзэсгэлэнгийн үеэр 1050 компани, 736 худалдан авагч 6239 бизнес уулзалт хийсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.