Швейцарын хамгийн том яармагт Монгол улсаа сурталчилж байна
Чихэнд чимэгтэй
2024-10-01
Швейцарын Валэ мужийн Мартини хотод болж буй 64 дэх удаагийн үзэсгэлэн яармагт Монгол улс хүндэт зочны хувиар оролцож байна. Өнгөрөгч сарын 27-нд эхэлсэн энэ яармаг тус улсын хамгийн том хоёр яармаг бөгөөд жил бүр 200-300 мянган хүн зорин очиж үздэг байна. Энэ яармагт Монголын аялал жуулчлалын зургаа, арьс шир, ноолууран бүтээгдэхүүн, гоо сайхны 12 компанийн 40 гаруй төлөөлөл оролцож байгаа юм. Мөн Швейцар дахь Монголын Элчин сайдын яам зургаан ханатай гэр барин монгол ёс, уламжлалаа танилцуулж бүжиг, шагайн харваа, бөхийн барилдаан үзүүлэх цогц арга хэмжээ зохиож байна. Тус яармаг 10 хоног үргэлжлээд энэ сарын 6-нд өндөрлөнө.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.