images

Цэргүүдэд англи хэл, компьютер, жолооны сургалт орно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-30


   Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт хугацаат цэргийн албан хаагчдад англи хэл, компьютерийн мэдлэг олгож, жолооны В ангиллын сургалтад хамруулахаар шийдвэрлэжээ. Энэ талаар өнгөрөгч долоо хоногт болсон “Батлан хамгаалахын сэргэлт” удирдах ажилтны зөвлөгөөний үеэр оролцогчдод танилцуулан, хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон байна. Мөн алба хаагчдыг цэргийн эрдэмд сургахаас гадна өөрсдийн хүсэлтээр нь эрэлттэй мэргэжлийн сургалт, дадлагад хамруулан цэргийн албанаас жолооны болон бусад мэргэжлийн үнэмлэхтэй халагдах тогтолцоог бий болгохыг уг шийдвэрт тусгажээ. Удирдах ажилтны зөвлөгөөнөөс гарсан өөр нэг онцлох шийдвэр нь салбарын хөрөнгө оруулалтыг дөрөв дахин нэмэгдүүлж, алба хаагчдын нийгмийн асуудлаас гадна салбарынхны онцгой нөхцлийн нэмэгдлийг 25 хувиар нэмэгдүүлэх байв. Энэхүү шийдвэр ирэх оны нэгдүгээр сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.