Өндөр-Улаан сумын сургууль "Сумын заан"-ы нэрэмжит боллоо
Чихэнд чимэгтэй
2024-09-30
"Сумын заан" тэргүүт шүлгээрээ алдаршсан яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн төрсөн нутаг болох Архангай аймгийн Өндөр-Улаан сумын дунд сургууль 2022 онд түүний нэрэмжит болсон билээ. Тэгвэл нэрэмжит болсны албан ёсны нээлтийг тус сургууль өчигдөр зохион байгуулжээ. Нээлтийн үеэр түүний гэргий Д.Алтанцэцэг үр хүүхдүүдийн хамтаар уг сургуульд утга зохиол, хэл бичиг, ардын ёс заншлын танхим байгуулан тохижуулснаа хүлээлгэн өгч албан ёсоор нээсэн байна. Ч.Мягмарсүрэн, Д.Алтанцэцэг нар 1976 онд Хөдөө аж ахуйн дээд сургуульд оюутан байхдаа танилцан гэр бүл болж таван хүүхэд төрүүлж өсгөсөн юм. Ч.Мягмарсүрэн нь Өндөр-Улаан сумын 8 жилийн сургуулийг 1973 онд дүүргэжээ. Өндөр-Улаан сумын дунд сургуулиас УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир, улсын начин Р.Цоггэрэл нарын алдартнууд төрөн гарсан байна.
Ч.Мягмарсүрэн нь 1987 онд Монголын радиод сэтгүүлчээр ажиллаж байхдаа яруу найргийн “Болор цом” наадамд “Сумын заан” шүлгээ уншиж аман хүзүүдсэнээр улс даяар алдаршсан билээ. Тэрбээр 1989 оноос эхлэн “Тэнгэрийн цэнхэр морьд”, “Бодь сэтгэл”, “Аргалын гал” зэрэг ном хэвлүүлсэн, ард түмний хайртай найрагч байв. Түүний гэр бүл, үр хүүхдүүд шүлэг найргийг нь эмхэтгэн 2019 онд “Сумын зааны зуун шүлэг” ном хэвлүүлсэн юм. Ч.Мягмарсүрэнгийн нэрэмжит “Яруу эгшиглэн” оюутан залуучуудын яруу найргийн наадам 2007 оноос зохион байгуулагдсаар ирсэн бол 2019 онд “Хангайн цом” улсын хэмжээний наадмыг төрөлх Өндөр-Улаан суманд нь түүний нэрэмжит болгон зохион байгуулж байжээ.
Өндөр-Улаан сумын сургууль Ч.Мягмарсүрэнгийн нэрэмжилт болсны нээлт.
Өндөр-Улаан сумын сургууль Ч.Мягмарсүрэнгийн нэрэмжилт болсны нээлт.
Өндөр-Улаан сумын сургууль Ч.Мягмарсүрэнгийн нэрэмжилт болсны нээлт.
Өндөр-Улаан сумын сургууль Ч.Мягмарсүрэнгийн нэрэмжилт болсны нээлт.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.