images

Улаанбаатар: Газрын лед гэрлэн дохио суурилууллаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-09-30


   Өмнөд Солонгосын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлийн гурван байршилд газрын лед гэрлэн дохио суурилуулсан талаар НЗДТГ-аас мэдээллээ. Хагарч гэмтдэггүй, нэг тоннын даацтай, 40 хэмийн хүйтэнд тэсвэртэй, ухаалаг лед гэрлэн дохиог I дүгээр сургуулийн зүүн урд талын явган хүний гарц, Төв шуудан, Гадаад хэргийн яамны уулзварт байршуулжээ. Өмнөд Солонгост ийм гэрлэн дохиог 2019 оноос хойш 20 мянга гаруй уулзварт суурилуулснаар таван жилийн хугацаанд явган зорчигч осолд өртөх нь 30 хувиар буурсан байна. Мөн утас оролдож, хоорондоо ярьж анхаарал сарнисан үед газарт өнгөөр ялгаран харагдах гэрлэн дохио тустай байдаг аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.