images

Монголын пауэрлифтингийн тамирчид Ази тивд аваргаллаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-30


   Киргизстаны нийслэл Бишкек хотноо энэ сарын 21-28-ны өдрүүдэд болсон пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид 15 алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ. Ингэснээр багаараа дэд байранд шалгарсан төдийгүй Э.Содномпилжээ, Г.Оргилболд, Ц.Отгондалай, П.Баяр, Х.Энхтүвшин, Х.Амарсанаа нар тус тэмцээний шилдэг тамирчид болов. "Парис-2024" Паралимпоос хүрэл медаль хүртсэн Э.Содномпилжээ энэ удаагийн тэмцээнд хэвтээ шахалтын -120 кг-ын жинд цээжнээс 250 кг-ыг шахсанаар алтан медаль хүртсэн байна. Мөн шилдгээр шалгарсан П.Баяр М3 -74кг жинд түрүүлэхдээ улсынхаа дээд амжилтыг 2.5 кг-аар ахиулжээ. Түүнчлэн М2 74 кг жинд Х.Амарсанаа, М1 93кг жинд Ц.Отгондалай, -93 кг жинд Г.Оргилболд 222.5 кг шахаж тус тус алтан медалийн эзэд болов. Энэ удаагийн тэмцээнд Монгол, Япон, Казахстан, Киргизстан, Малайз, Энэтхэг, Сингапур, Иран, Узбекистан, ОХУ зэрэг орны 300 орчим тамирчин өрсөлджээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.