Улаанбаатарын авто замд хяналтын 170 камер шинээр суурилуулна
Чихэнд чимэгтэй
2024-09-30
Ирэх 11 дүгээр сар гэхэд Улаанбаатар хотын авто замын 170 уулзварт хяналтын камер суурилуулна гэдгийг НЗДТГ-аас мэдээллээ. Улмаар бүх камерыг "Google" компанийн хиймэл оюун ухаанд суурилсан нэгдсэн системд холбох юм байна. "Google" хэрэглэгчийн дата мэдээлэлд суурилан авто замын түгжрэлийг бодит цаг дээр хиймэл оюун ухаанаар тооцоолж, Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд зохицуулалт хийх программ хангамжийг манай улсад нийлүүлэх юм. Нийслэлийн удирдлагууд өмнө нь "Google" компанийн төлөөлөгчтэй уулзсан бөгөөд одоогоор AI технологийг нэвтрүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа ажээ. “Google” компани өмнө нь ХБНГУ-ын Хамбург, Индонезийн Жакарта, АНЭУ-ын Абу Даби, Энэтхэгийн Бангалор зэрэг дэлхийн томоохон 10 хотод түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллаж байсан туршлагатай юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.