Вьетнамын ерөнхийлөгч То Лам Монголд айлчилна
Чихэнд чимэгтэй
2024-09-30
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Вьетнам улсын ерөнхийлөгч То Лам энэ сарын 30-наас 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монголд төрийн айлчлал хийх гэж байна. Тэрбээр Монголд айлчилсныхаа дараа шууд Ирландад очих бол үргэлжлүүлээд Францад айлчилж 19 дэх удаагийн “Francophonie” дээд хэмжээний уулзалтад оролцох ажээ. Долоо хоногийн дотор гурван улсын ерөнхийлөгчийн урилгаар тив дамнан төрийн айлчлал хийх гэж байгаа тэрбээр Монголд айлчлахдаа хоёр улсын 70 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, цаашид иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай болох, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Энэ айлчлал Монгол улсын ерөнхийлөгчийн 2023 онд Вьетнамд хийсэн төрийн айлчлалын хариу болж дипломат харилцааны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй гэдгээрээ онцлог юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.