Өмнөговийн залуус Австралийн холбооны улсад сурна
Чихэнд чимэгтэй
2024-09-30
Өмнөговь аймаг, Австралийн холбооны улсын Флиндерсийн их сургуультай хамтран ажиллахаар болжээ. Флиндерсийн сургуулийн дэд ерөнхийлөгч Себастьян Ранесколд энэ сарын 27-ны өдөр Даланзадгад хотод зочилж, Өмнөговь аймгийн удирдлагуудтай уулзан хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Ингэснээр бакалавр, магистр, доктор болон богино хугацааны сургалтад орон нутагт хэрэгцээтэй мэргэжлээр 75 хүртэлх хувийн тэтгэлгээр суралцах боломж бүрдэж байна. Тэтгэлгийн 25 хувийн төлбөрийг Флиндерсийн их сургууль хариуцах бол 25-50 хувийг “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгаас тухайн оюутанд олгохоор төлөвлөжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.