images

ЭХЭМҮТ-ийн эмч нар Цюрихийн их сургуулийн эмнэлэгт мэргэжил дээшлүүлж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-09-27


   Швейцарын Цюрихийн их сургуулийн Хүүхдийн эмнэлэгт ЭХЭМҮТ-ийн мэс заслын эмч А.Эрдэнэдалай, хүүхдийн сэргээн засах эмчилгээний эмч Б.Долгорсүрэн нар мэргэжил дээшлүүлж байгаа талаар тус улсад суугаа манай Элчин сайдын яамнаас мэдээллээ. Уг хоёр эмнэлэг өнгөрсөн оны долоодугаар сарын 7-11-ний өдрүүдэд “Баттүшиг Цэлмүүн" сангийн дэмжлэгтэйгээр уулзаж хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан аж. Улмаар Швейцарт суугаа Монголын Элчин сайдын яамнаас хоёр эмнэлгийн хамтын ажиллагааны эхлэлийг тавихад анхаарч ажилласнаар энэ сард анхны хоёр эмч Цюрихийн эмнэлэгт нэг сар ажиллахаар очоод байна. Иймд Элчин сайд Д.Гэрэлмаа монгол эмч нар болон мэргэжил дээшлүүлж буй эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал, профессор Майкл Гротзеотой уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Талууд цаашид хоёр эмнэлгийн эмч солилцоог нэмэгдүүлэх, хамтран судалгаа хийх зорилготой байгаа гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.