ДАШТ: Холимог багийн дугуйчид 15 дугаар байранд шалгарав
Чихэнд чимэгтэй
2024-09-27
Швейцарын Цюрих хотноо болж буй дугуйн ДАШТ-ий холимог багийн уралдааны дүн гарлаа. Энэ тэмцээнд Монголын дугуйчид түүхэндээ анх удаа хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, холимог багийн уралдаанд 15 дугаар байранд шалгарчээ. Тэд UCI олон улсын дугуйн холбооны 20 оноо авсан бөгөөд энэ удаагийн зорилго нь дэлхийн тамирчидтай уралдаж туршлага хуримтлуулан ирэх оны хоёрдугаар сард болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд явдал бэлтгэх ажээ. Холимог багийн уралдааны тэргүүн байранд Австрали, дэд байранд Герман, гуравдугаар байранд Италийн дугуйчид тус тус шалгарчээ. Энэ тэмцээнд нийт 50 орны 200 дугуйчин оролцож байгаа юм. Манай улсаас энэ төрлөөс гадна элит ангилалд С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал нар оролцох бол U23 ангилалд Б.Батбаатар, А.Даваажаргал, Х.Тэмүүлэн нар уралдах ажээ. Харин хөвгүүдийн ангилалд Э.Хишигсайхан, А.Хүслэн нар оролцоно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.