images

Орхон аймаг гурван жил дараалан улсад тэргүүллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-27


   Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлсэн байдал, 2023 оны ажил, нийгэм эдийн засгийн үзүүлэлтээрээ Орхон аймаг, Эрдэнэт хот улсад тэргүүллээ. Тус аймаг 2021 оноос хойш ийнхүү гурван жил дараалан Монгол улсын шилдэг аймаг болж байна. Орхон аймагт өдгөө 100 мянга гаруй хүн ам, 8000 гаруй татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллага, 4000 гаруй төрийн албан хаагч амьдарч байгаа юм. Монгол улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас жил бүр 21 аймгийн ажлыг дүгнэж байр эзлүүлдэг. Үүнд Орхон аймаг 2002 оноос хойш 13 удаа дээгүүр байр эзэлсэн байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.