images

Чинагийн Галсан Номын баярын хамгийн хүндтэй шагналыг хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-27


      Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсан 2024 оны “Мэргэн ном” цомын эзэн боллоо. Энэ нь 36 дахь удаагийн Номын баярын хамгийн хүндтэй шагнал бөгөөд Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас өчигдөр түүнд гардуулан өгчээ. Энэ жилийн Номын баярыг угтан түүний “Эр хар сур” шүлгийн түүврийг “Nojo publishing” хэвлэлийн газар шинээр хэвлэн гаргасан юм. Мөн зохиолчийн “Арван сарын тэнгэр дор” тууж, "Хөх тэнгэр сонсож бай" роман, "Аянгат цагийн тууж" бүтээлүүд нь энэ баярын онцлох ном болжээ. Түүний зохиолуудаас хамгийн олон буюу 15 хэлээр хэвлэгдсэн нь "Хөх тэнгэр сонсож бай" роман билээ. Тэрбээр энэ бүтээлээ “Арван сарын тэнгэр дор” туужаа герман хэлнээс монгол хэлэнд орчуулсан цагаас хойш 36 жилийн дараа монгол уншигчдадаа хүргэж байгаа нь энэ юм. Ерөнхийлөгчийн тамгын газраас мөн “Аргун” хэвлэлийн газрыг “Номын ертөнцийн гавьяатан” шагналаар, “Номын жор“ клубыг “Мэргэн уншигч”-аар тодруулжээ. “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын санаачилсан энэ баярыг 2024 оноос Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор явуулахаар болжээ. Өмнөх жилүүдэд “Номын баяр”-ыг УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг байв. Энэ жилийн баярт дотоодын 500 гаруй зохиолч, хэвлэн нийтлэгчээс гадна Орос, Хятад, Өмнөд Солонгос, Польш улсын төлөөлөл оролцжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.